tomriin-huder

Төмрийн хүдрийн ханш 100 доллар хүрэх төлөвтэй байна

Нийлүүлэлтэд үүсэж байгаа саатлын улмаас энэ оны дунд үе гэхэд төмрийн хүдрийн ханш 100 ам.доллар хүрч өсөж магадгүй гэж “Citigroup” үзэж байна. Төмрийн хүдрийн ханш хамгийн сүүлд 2014 оны тавдугаар сард энэ цэгт хүрч байжээ.

“Citigroup”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар “Vale” компанийн Бразил дахь төмрийн хүдрийн уурхайн ослын улмаас ханшид үүсэх нөлөөлөл бүрэн илэрч дуусаагүй байна. Өөрөөр хэлбэл ослоос шалтгаалсан нийлүүлэлтийн хомсдол цаашид ханшид нөлөөлөх хүчин зүйл болсоор байна гэж харж байгаа ажээ. Нэгдүгээр сарын 25-нд болсон уурхайн ослоос хойш дэлхийн хэмжээнд төмрийн хүдрийн нийлүүлэлт дөрвөн хувиар хумигдсан гэж тооцоолоод байна.

Эрэлт талаас нь харвал энэ онд БНХАУ-д гангийн эрэлт нэг хувиар өсөх төлөвтэй байгаагаас шалтгаалаад үйлдвэрлэл нэмэгдэж магадгүй байна. Энэ нь төмрийн хүдрийн ханшийг өсгөх нэмэлт хүчин зүйл болно гэж үзжээ.

“Vale”-ийн ослын дараа төмрийн хүдрийн ханш өсөж, хоёрдугаар сарын найманд тонн нь 91.5 ам.доллар хүрсэн нь 2017 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн болсон байна.

Эх сурвалж: Bloombergtv.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих