БНХАУ-ын Мэдээлэл ба аж үйлдвэрийн хөгжлийн төв нь энэ сарын крипто эрэмбээ гаргасан байна. Ингэхдээ
“BTC” буюу Биткойны байрыг хэд хэд ахиулсан ч, “EOS” болон Этериүмийг өндрөөр үнэлсэн хэвээр байгаа юм.
Хятадын мэдээлэл ба аж үйлдвэрийн хөгжлийн төв нь улсынхаа аж үйлдвэр ба мэдээллийн технологийн яамны дор харьяалагдан ажилладаг.
Энэхүү чансаанд нийт 33 криптог оролцуулан гаргасан бөгөөд чансааны тэргүүн байрыг “EOS” эзэлсэн хэвээр байгаа бөгөөд ардаас нь Ethereum /Этериүм/ бичигджээ.
2018 оны зургадугаар сард чансаанд дээрх 2 крипто 1,2 дугаарыг тус тус эзэлснээс хойш одоог хүртэл байр нь өөрчлөгдөөгүй байна.
Биткойн өмнө нь 19 дүгээр байранд байсан бол энэ сард 13 дугаар байр луу дэвшжээ.
Тэгвэл тун саяхан “hard fork” болж хоёр хуваагдсан “Bitcoin Cash BCH” нь нэг байраар ухарч, 29 дүгээрт жагссан байна.