bvs-zam

“Бүс ба зам” санаачлагаа Хятадууд уриалж байна

БНХАУ “Бүс ба Зам” санаачилгад нэгдэхийг АНУ, Европын компаниудад уриалж байна. Энэ нь Ерөнхийлөгч Ши Жиньпиний гаргасан санаачилгаараа дамжуулж улс орнуудад үзүүлэх нөлөөгөө нэмэгдүүлнэ гэсэн шүүмжлэлийг няцаасан алхам болж байна.

БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлснээр БНХАУ олон улсын худалдаа, дэд бүтцийн хөтөлбөрийнхөө хүрээнд өөрсдийн аж үйлдвэр, барилгын салбарын “ноу-хау”-гаа барууны компаниудын дэвшилтэт технологитой хослуулахыг эрмэлзэж байгаа аж. Энэ чиглэлд АНУ, Европын компаниудтай үйлчилгээ, менежмент, санхүүгийн чиглэлд түншлэхийг зорьж байгаагаа онцолжээ.

“Бүс ба Зам” санаачилгаас болгоомжлох орнуудын тоо нэмэгдэж, санхүүжилт нэрээр улс орнуудыг өрөнд оруулах бодлого баримталж байна гэж АНУ БНХАУ-ыг шүүмжилж эхэлсэн юм. Хамгийн сүүлд “Их 7”-оос анх удаа Италитай хамтрах хэлэлцээ эхлүүлэхэд тус улсын Ерөнхий сайдын орлогч Маттео Салвини “БНХАУ Италийг колоничлох эрсдэлтэй” гэж анхааруулжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих