monolian-mining

“Mongolian Mining Corporation”-ы хувьцаа өсчээ

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн 2022 онд хугацаа нь дуусах 412 сая ам.долларын бондын ханш 5.8 центээр өсөж, 100 цент болсон байна.

Энэ нь урьд өмнө нь байгаагүй огцом өсөлт гэдгийг “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ. Тус компанийн хувьд хугацаагүй бонд болон зарим үнэт цаасны төлбөрөө төлөхөд ашиглах зорилгоор үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. “Road Show”-аа өнөөдөр эхэлж байгаа талаараа мэдээллээ.

Үүнээс гадна “S&P” агентлаг “Mongolian Mining Corporation”-ийн үнэлгээг “В-“ болгосон байна. Ирэх 12 сарын хугацаанд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаатай холбоотойгоор нүүрсний ханш буурах боловч, “Mongolian Mining Corporation”-ийн нүүрсний борлуулалтын хэмжээ, үнэ өсөх төлөвтэй гэж тооцоолсон байна.

 

Эх сурвалж: Bloombergtv.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих