usa

АНУ: Татвараа криптогоор төлөх хуулийн төсөл хэлэлцүүлж байна

АНУ-ын Нью Хемпшир мужид татвараа криптогоор төлж барагдуулах хуулийн төслийг өргөн бариад байна. Хэрэв мужийн удирдлагууд дэмжин батлах аваас, улсын томоохон агентлагууд нь криптовалютыг төлбөр тооцооны хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрсөн алхам болох юм.

Нью Хемпширийн хууль тогтоогчид болох Дэннис Актон, Майкл Якубович нар нь мужийнхаа төрийн байгууллагуудыг криптовалют ашиглан татвараа төлөхийг зөвшөөрүүлэхээр энэхүү хуулийн төслийг санаачилжээ.

Эргэн сануулахад 2015 онд үүнтэй ижил төсөөтэй хуулийн төслийг хэлэлцүүлсэн ч, мужийн төлөөлөгчдийн танхимд дэмжигдээгүй юм. Тухайн үед биткойны стартап компанитай хамтарч, криптовалют ашиглан төлбөр тооцоо хийх тухай хуулийн төслийг санаачилсан боловч, албаны хүмүүс дэмжээгүй ажээ.

Тэгвэл одоо 4 жилийн дараа нөхцөл байдал арай өөрчлөгдсөн тул уг хуулийн төсөл дэмжигдэх магадлал нилээд бий гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих